Dark Light
Нийгэм | 2025-11-10

ХОЁР СУРГУУЛИЙН ХАЛААЛТЫГ ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН СИСТЕМД ШИЛЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд татварт ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээ агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулж эхэллээ.
Энэ ажлыг “Бороо гоулд” ХХК түүчээлж, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний нэгдсэн системд шилжүүлэх санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна.
Уг ажлыг гүйцэтгэх гурван талт гэрээг өнөөдөр /2025.11.10/ байгууллаа. Гэрээнд санхүүжүүлэгч “Бороо гоулд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул, гүйцэтгэгч "Газком" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл нар гарын үсэг зурав.
Тус арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батбаатар, Ажлын албаны дарга С.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр сургуулийн халаалтыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлсэнээр жилийн 745 тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, 1862 тонн бохирдуулагч бодисын ялгаралыг зогсоох юм.
Цаашид “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Дамбадаржаа, Чингэлтэй дэд төвүүд болон Зорчигч тээвэр-5 ОНӨААТҮГ-ын халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлнэ.

Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23