Dark Light
Нийгэм | 2025-11-10

ХҮНИЙ АМИЙГ САНААТАЙ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас “2021 онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт траншэйнээс хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүн олдсон” гэх гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах болон мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үндсэн дээр энэ оны наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлсэн байна. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. 
Энэ онд цагдаагийн байгууллагаас “Хүний амь насыг хохироосон нийт 151 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23