Dark Light
Нийгэм | 2025-11-10

ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ЗҮЙ БУСААР БИЕЭ АВЧ ЯВСАН 3012 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 126,246 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 126,764 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3012,
Танхайрах 284
Хүний биед халдах 257,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 283,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 119,303 бусад 3625 зөрчил байна.
Дээрх 126,764 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл 
-Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 325,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 229, 
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 786 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 125,421 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ. 
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 59 иргэнд 17,405,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 63 иргэнийг 7,275,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23