Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын хоёрдугаар уралдааныг 11 сарын 6-7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт хөгжлийн бэрхшээлтэй 206 хүн оролцож, бэйкэри, тогооч, рестораны үйлчилгээ, массаж, оёдол, загвар ба дизайн, хог хаягдлаар урлах, word боловсруулалт, постер загвар хийх, модон сийлбэр, уран хатгамал, модон эдлэлийн мужаан, цахилгаан хэрэгсэл угсралт, гар сүлжмэл, сагс сүлжих, зэрэг 16 мэргэжлийн төрлөөр мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорьж шилдгүүд тодорлоо.
Барилга, барилгын технологи:
- Модон эдлэлийн мужаан төрөлд: Ю.Энхтайван /ЧД/
- Цахилгаан хэрэгсэл угсралт төрөлд: Т.Цогтбаяр /БГД/
Гар урлал
- Уран хатгамал төрөлд: Г.Хашчулуун /Хөвсгөл аймаг/
- Гар сүлжмэл төрөлд: О.Буянхишиг /Говь-Алтай аймаг/
- Сагс хийх төрөлд: Ц.Оюунтуул /БЗД/
- Модон сийлбэр төрөлд: Х.Бат-Очир /Ховд аймаг/
Бүтээлч урлаг ба загвар
- Оёдол төрөлд: Н.Даваахүү /ХУД/
- Загвар ба дизайн төрөлд: Х.Дуламсүрэн /ХУД/
- Хог хаягдлаар урлах төрөлд: Н.Мөнхтуяа /СБД/
Хоол, хүнс
- Бэйкэри төрөлд: Б.Болормаа /ХУД/
- Тогооч төрөлд: Г.Тамир /БЗД/
- Рестораны үйлчилгээ төрөлд: П.Ариунтуяа /Дорнод аймаг/
Мэдээллийн технологи
- Вөрд боловсруулалт төрөлд: Б.Отгон-Эрдэнэ /Ховд аймаг/
- Постер дизайн төрөлд: Б.Минжирмаа /СХД/
Үйлчилгээ
- Массаж төрөлд: Д.Сэр-Од /Багануур дүүрэг/
- Цэвэрлэгээ үйлчилгээ төрөлд: Т.Мөнхтуул /СХД/
Төрөл тус бүрт эхний байранд шалгарсан дээрх иргэд 2027 оны 5 сарын 10-13-ны өдрүүдэд болох Олон улсын мэргэжлийн ур чадварын 11 дэх уралдаан Абилимпид оролцох эрхтэй болж байна.
Манай улс 2022 онд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний хэмжээнд “МОНГОЛ АБИЛИМП-2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд мэргэжлийн ур чадварын уралдааныг анх удаа зохион байгуулж, 115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 13 мэргэжлийн чиглэлээр ур чадвараа сорьж байсан бол энэ удаагийн уралдаан хүрээгээ тэлж оролцогчид болон мэргэжлийн төрөл нэмэгдсэнээрээ онцлог боллоо.
|
Эх сурвалж
| Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм








