2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өглөө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар Хотын даргын ажлаа өгч магадгүй байна” гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл. Нямбаатарыг харлуулах аргаа бараад, хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийжээ гэх нь холгүй болж. Хэвлэлийн байгууллагууд баттай эх сурвалжаас мэдээллийг тодруулж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Энэ үүрэг хариуцлагаа умартан, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг үл огоорон, зөвхөн улс төрийн зорилгоор бусдын нэр төр алдар хүндэд халдах ажлыг хийж гаршиж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн ёс зүйн зарчмаа нэг эргэн харцгаана уу. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл худал мэдээлэл тарааж буй нэр бүхий байгууллагуудад ёс зүйн хариуцлага тооцож, залруулга гаргуулж өгнө үү” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
АДМИН








Нийгэм








