Dark Light
Нийгэм | 2025-11-10

НИЙТИЙН ТЭЭВРИЙН АШИГЛАЛТЫН ДУНДАЖ ХУРД 18%-ИАР ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Солонгосын Зам Тээврийн Судалгааны Хүрээлэнгийн төлөөлөл доктор Хун-ки Ли “Технологид суурилан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах төсөл”-ийн тухай танилцуулав. 2025 оны 5 дугаар сараас эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжиж буй уг төсөл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөтэй уялдсан түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдлүүдийг боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар зорьж байгаа аж. Миний зүгээс энэхүү төслийн үйл ажиллагаандаа Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хүрээнд хийгдэж буй судалгаа, төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг тусгахыг хүслээ.
Үүний дараа Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх ажлын үр дүн, автобуснуудад өндөр хурдны автомашины дугаар таньдаг камер тавихад шаардагдах төсвийн тооцооллыг танилцуулсан юм.
Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан байгуулагдсан шуурхай штаб автобусны эгнээг шуурхай чөлөөлсний үр дүнд энэ оны 9 сарын 01-нээс 07 хүртэл автобусаар зорчсон иргэдийн тоо өмнөх долоо хоногоос 31 хувиар өсжээ. Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөнд нийтийн тээврийн ашиглалтын дундаж хурд 10.6 км/цаг байсан нь 12.9 км/цаг болж 18%-иар өссөн байна. Иймд, ажлын хэсгийн гишүүд замын хөдөлгөөний оргил ачааллыг бууруулах шийдлүүд үр дүнгээ өгч байна хэмээн дүгнэлээ.
Мөн ЗХУТ-аас тодорхой уулзварууд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалтыг нэвтрүүлбэл тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 24 хувиар багасах тооцоолол гарсныг танилцуулсан бол Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар буюу гэрээт 319-ийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Эх сурвалж | Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23