2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр чухал сонголт хийнэ. Та ихээхэн эргэлзэх бололтой. Ихэнх хүмүүс ажил хэрэгтээ дарагдаж, завгүй болно. Дотнын хүмүүст тань анхаарал халамж шаардлагатай байна. Тэдэнд зориулах цаг зав гарга.
Үхэр: Өнөөдөр зарим ажил хэрэгт онцын хүчин чармайлтгүйгээр муугүй үр дүнд хүрэх боломж гарч ирж магадгүй. Шинэ гэрээ хэлэлцээр хийх, төрийн байгууллагад хандах зэрэгт сайн өдөр. Шинэ үеийн цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмж худалдан авах нь гэр орны ажлаа хөнгөвчлөх боломж олгоно. Гэхдээ энэ үед худалдан авалт хийх нь таны төсөвт их нөлөөтэй. Гэнэтийн зардлаа шийдэх хэрэг гарна.
Ихэр: Ажил дээрх асуудлуудаа шийдэх шинэлэг арга олох, өөрчлөлт хийх санаа дэвшүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Таны төлөвлөсөн боловч хэрэгжүүлэхгүй хойш тавьж байсан санааг тань хэн нэгэн өрсөх магадлалтай. Бусдаас гэнэтийн мэдээлэл сонсоход бэлэн бай. Илүү бүтээлч байх ёстой гэдгийг сана.
Мэлхий: Энэ цаг үед хамгийн сайн зөвлөгч бол өөрөө гэдгийг сана. Нөлөө бүхий хүмүүсийн дунд орсон ч биеэ бүү барь. Бүх зүйлд өөрийн үзэл бодолтой бай. Хувийн амьдралтай холбоотой нөхцөл байдлуудад хэрхэн хандах талаар хэн нэгэнд дотоод сэтгэлээ дэлгэхийг хүсэх бололтой. Их тэвчээр гаргах хэрэгтэй байна.
Арслан: Авьяас чадвараа нээн харуулах, сонирхолтой хэлбэрээр ажил хэргээ явуулахыг од эрхэс зөвлөж байна. Шинэ танилуудтай болох нь танд амьдралын амтыг дахин мэдрэхэд түлхэц болж өгнө. Таны зарим ажил бүтэмж муутай байсан ч чухал асуудлаа шийдэж, хэрэгтэй хэлэлцээрээ хийхийг хичээ.
Охин: Ажил мэргэжлийн ур чадвараар хамт олон болон дарга удирдлагадаа таалагдах болно. Авьяас чадвараа үзүүлэх сайхан боломж гарах тул бүү алдаарай. Санхүүгээ сайжруулах тал дээр тодорхой оролдлого хийж чадахгүй байгаа бол хэрхэн өөрчлөх талаар сайн бодож төлөвлө. Гэхдээ энэ бодолдоо дэндүү бүү авт.
Жинлүүр: Өнөөдөр урд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй байна. Ажил хэрэгтээ хэт улайралгүй, чөлөөт цагийн хуваариар ажиллавал тохиромжтой. Зарим зүйлсэд хэт сэтгэл гаргах нь эцэст нь ядаргаанд оруулна. Боломж олдвол ганцаараа суун бүгдийг гаднаас нь ажигла.
Хилэнц: Бүхий л маргаан зөрчлөөс хол байхыг хичээ. Шүүмжлэл, анхааруулгыг зөвөөр хүлээн ав. Өөрийгөө үнэлж, ур чадвараа дээшлүүл. Цаг үеийн хөгжил дэвшлээс хоцорч болохгүй үе. Хайртай хүн тань таныг дэмжиж, асуудлын зөв шийдлийг хэлж өгөх болно. Хувийн амьдралд өөрчлөлт гарахад бэлэн байна. Амьдралынхаа ханийг сонгохдоо бусдын санаа бодолд бүү түшиглэ.
Нум: Ажлын хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна гэхдээ хариу өгөх гэж бүү яараарай. Мэргэжлийн ажил хэрэг зогсонги байдалд орох, хэрэггүй зугаа цэнгэл, үр ашиггүй уулзалт ярианд ихээхэн цаг үрэх зэрэг хандлага илэрч магадгүй. Энэ үед таны толгойд орж ирсэн зөв санааг амьдрал дээр зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй бололтой.
Матар: Хувь заяа боломж олгохыг хүлээн зүгээр суух хэрэггүй. Бодож байсан төслөө ажил хэрэг болго. Ашиг орлого харагдаж байна. Харин хамтрах түншүүдийнхээ найдвартай эсэхийг шалга. Өөртөө итгэлтэй хүмүүс аз жаргалтай төгсгөл ирнэ гэдэгт итгэ.
Хумх: Өөрийгөө эрсдэлд оруулах алхам бүү хий. Нэгэн хэвийн уйтгартай ажил хийх нь таныг залхаана. Хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовооно. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла. Өөрийн өмнөх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх нь чухал.
Загас: Өнөөдөр сэтгэл хөдлөл ихтэй байвал ажил дээр тав тухгүй мэдрэмж ихсэх магадлалтай байна. Оюун санаагаа сайжруулах тулд судалж сонирхож байгаа асуудлынхаа ирээдүйн чиглэлийг тодорхойл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах, мэдээллийн технологийн шинэ мэдлэг эзэмших зэрэгт сайн. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон өөрийн гэсэн онцлогоо тодоор харуул.
АДМИН







Нийгэм








