Dark Light
Нийгэм | 2025-11-11

ОЛОН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн салалт нэмэгдэж, төрөлт буурсан. Энэ бол нэг ёсондоо улсаас гэр бүлийг чиглэсэн бодлого дутмаг байгаагийн илрэл гэж мэргэжлийнхэн хэлж байна.

Харин Гэр бүл, нийгмийн хамгааллын яам энэ асуудалд дүгнэлт хийжээ. “Гэр бүлийн хөгжлийн тухай” хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.

Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжсэн олон зохицуулалт тусгагдсан. Тухайлбал, Монголын гэр бүлийг татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн хөшүүргээр дэмжих олон улсын жишгийг тусгасан байна.

Онцлох заалтуудаас дурдвал:
Нэгдүгээрт, гэр бүлийн гишүүний нэгийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Эхнэр, нөхөр хоёулаа ажилтай бол нэг нь татвараас чөлөөлөгдөнө.

Хоёрдугаарт, орон сууцны ипотекийн зээлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг давуу эрхтэй хамруулах зохицуулалт орсон. Мөн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл татварын хөнгөлөлт эдэлнэ.

Гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын “гэр бүлийн багц” буюу “Family package” үйлчилгээ нэвтрүүлэхээр тусгасан. Ингэснээр нэг хүн ЭМД төлсөн бол гэр бүлийн бусад гишүүд нь тэр даатгалаар үйлчилгээ авах боломжтой болно.

Энэ бүгд нь хүн ам зүйн бодлогыг дэмжих, төрөлт нэмэгдүүлэх зорилготой гэж яам онцолж байна.

Сонирхуулахад, 2003 онд Засгийн газар “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байсан ч бодит ажил бага хийгдсэн байдаг. Өнгөрсөн 20 жилд гэр бүлийн хөгжил төрийн бодлогын гадна үлдэж иржээ.

Харин энэ удаагийн хуулийн өөрчлөлт бодлогын түвшинд гэр бүлийг бодитоор дэмжсэн, санхүүгийн болон нийгмийн хөшүүрэг бүхий шинэчлэл гэж салбарын яам онцолж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23