Dark Light
Нийгэм | 2025-11-11

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН VI ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн санаачилгаар “Хилийн чанад дахь Монгол Оюутан, Залуучуудын VI чуулга уулзалт” буюу MSYOC–2025 арга хэмжээ энэ сарын 4–6-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулга уулзалтад дэлхийн дөрвөн тивийн 24 орноос 230 гаруй монгол оюутан, залуус оролцож, “Дэлхийд хүрэх Монгол Оюун” уриан дор дэлхийд өрсөлдөх монгол залуусын мэдлэг, ур чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэлүүд сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцлаа. Чуулганы нэгэн онцлох хэсэг нь Монгол Улсад шинэлэг санааг бодит ажил болгох зорилготой NextGen төслийн уралдаан байв. Уралдаанд нийт 19 төсөл ирснээс 9 төсөл дараагийн шатанд шалгарч, оролцогчид төслөө биечлэн танилцуулан өрсөлдсөн нь чуулга уулзалтыг илүү сонирхолтой, бүтээлч болгосон юм. Мөн чуулганы гурав дахь өдөр оролцогчид Истанбул хотын аялалд оролцож, Туркийн түүх, соёлын өвөрмөц онцлогтой танилцсан нь залуусын хоорондын харилцаа, урам зоригийг улам бэхжүүллээ.
Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн хамт олон, түүний Нийгмийн бодлогын хорооны дарга Б. Мөнхмаа, Оюутан, залуучуудын хорооны дарга О. Сүрэнжав, мөн ХЧМЗ-ийн Монгол дахь Ажлын алба болон Оюутан, залуучуудын хорооны нийт гишүүд арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Турк Монголын Сан болон бусад ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлж байна. Тусгайлан энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажилласан монголын анхны шүдний сойзны бренд "Aident" брендэд талархал илэрхийллээ.
2019 онд Унгар улсад болсон чуулга уулзалтаас хойш цар тахал болон цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдоод байсан энэхүү уулзалт зургаан жилийн дараа ийнхүү амжилттай зохион байгуулагдсан нь монгол залуусын эв нэгдэл, хүсэл зоригийн илэрхийлэл боллоо. Хилийн чанад дахь монгол оюутан, залуучуудын нэгдэл улам батжиж, тэдний мэдлэг, ур чадвар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах итгэл, эрмэлзлийг улам бэхжүүлж байна. Монголын ирээдүй гэрэлтэй, монгол залуус дэлхийд өрсөлдөх чадвартай болж буй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23