Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, арга хэмжээ, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Зохиолын агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэйгээр хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНД дарж авна уу.
Холбогдох утасны дугаар: 51264943
АДМИН







Нийгэм








