"Ноорог" медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхан бусдад хутгалуулж, биеийн байдал нь хүнд эмнэлэгт эмчлүүлж байна гэх мэдээлэл өнөөдөр /2025.11.11/ цахим орчинд тархсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
"Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д, 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.
АДМИН







Нийгэм








