Dark Light
Нийгэм | 2025-11-11

BRT ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР ДЭМЖИГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах Тусгай замын автобус /BRT/ төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Сангийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн 10 дугаар сард байгуулж, Тусгай замын автобус /BRT/ төслийн зээлийн хэлэлцээрийн бэлтгэл ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт болсон уулзалтаар Сангийн яам, НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтэс болон Нэгдсэн төслийн удирдлагын газар зэрэг холбогдох талууд АХБ-тай зээлийн хэлэлцээрт орж дэмжигдсэн. 

Тусгай замын автобус /BRT/ төсөл нь Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө-Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12,7 км, 19 зогсоолтой байхаар төлөвлөгдсөн. 

Төсөл хэрэгжсэнээр иргэд их багтаамжтай тээврийн системээр аюулгүй, найдвартай зорчих нөхцөл бүрдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй шийдэл нь хотын агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурдыг 12.6 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцооллыг гаргаад байгаа юм.


Эх сурвалж | Нэгдсэн төслийн удирдлагын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23