Dark Light
Нийгэм | 2025-11-11

УГААР МЭДРЭГЧ ДОХИО ӨГЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв.

Энэ талаар оршин суугч Ж.Нарантуяа “Манайх хашаандаа байшинтай, гэртэй. Тэр шөнө дөрвөн хүүхэд маань гэрт унтаж байсан юм. Тогны утас масслаж, цахилгаанаас үүдэлтэй гал 03:00 цагт гарсан бөгөөд угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн. Уг төхөөрөмж дуугарснаар бид болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. Тухайн үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс залгасан байсан. Дуудлагыг нь харчхаад эргэж залгаж чадаагүй. Удалгүй тус төвийн ажилтнууд ирж, нөхцөл байдлыг шалгаад явсан” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тухайн айлын угаар мэдрэгчийн дохиолол галлагаанаас бус тог цахилгааны асуудалтай холбоотойгоор дуугарсан. Иймээс иргэд тог цахилгааны аюулгүй бүрэн бүтэн байдлыг сайжруулж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд 397 цэгээр түлш борлуулж байна. Өнөөдрийн байдлаар түлшний цэгүүдийн хомсдол арилж, нөөц жигдэрсэн. Иргэд түлштэй холбоотой тодруулах зүйл гарвал 24 цагаар ажиллаж буй Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 7011-9410 дугаарт залгаж лавлах боломжтой” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23