Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр тохиож байна.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл:
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр бол хүн бүхний хувьд аав, ээжийнхээ ачийг санах, тэдний хайр энэрлийг дурсах онцгой өдөр юм. Аав, ээжийгээ бодох тэр мөчид хамгийн түрүүнд сэтгэлд буудаг зүйл бол хайр билээ.
Хүн бүрт хэрэгтэй зүйл олон ч, хамгийн чухал нь энэрэл, хайр, халуун дулаан сэтгэл юм. Учир нь амьдрал энэрэл хайраар эхэлж, энэрэл хайраар төгсдөг. Ганцаардал, бухимдал, архаг стрессийг арилгах хамгийн үр дүнтэй “ерөндөг” нь энэрэнгүй сэтгэл билээ.
Энэрэнгүй сэтгэлтэй байх тусам хүний сэтгэлийн хат, дотоод хүч улам батжин, амьдралыг өөдрөгөөр харах итгэл төрдөг. Тийм энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх, гэгээрүүлэх гол зам нь бясалгал юм.
Судалгаагаар хүний оюун ухаанд өдөр бүр 50,000–60,000 бодол төрдөг бөгөөд тархи бодит үйл явдал, дурсамжийг ялгалгүйгээр ижил хүлээн авдаг байна. Иймээс хүн үргэлж сайхан, өөдрөг бодолд төвлөрөх нь сэтгэлийн амар амгаланг бий болгож, бясалгалын тусламжтайгаар сөрөг хандлага буурч, тайван, дулаан мэдрэмж нэмэгдэн сэтгэлийн хат улам төлөвшдөг.
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН








Нийгэм








