Dark Light
Нийгэм | 2025-11-11

ҮХЦ-Д МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ҮҮСГЭН ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурал 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ. 
Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж | Монгол Улсын Үндсэн хуулийн цэц
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23