2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд сайн нөлөө үзүүлэх болно. Эрч хүч нэмэгдэж өөдрөг сэтгэл, итгэл найдварын оч гэрэлтэнэ. Жинхэнэ хайрын мэдрэмж төрж ирнэ. Ганц бие хүмүүсийг хайр дурлалын элч олж харсан байж ч магадгүй. Шинэхэн романтик харилцаа таны амьдралд сэргэлт авчирна.
Үхэр: Хамт олны ажил хэрэгт сайн. Хамгийн хүнд үед та тэднийг хажуудаа байгааг мэдрэх болно. Гэхдээ гэр орны нөхцөл байдал ажил дээрхээс илүү төвөгтэй байгаа тул ихэнх цагаа хувийн асуудалд зарцуулна. Олдсон боломжоо бүү алд. Шийдвэрлэх алхам хийхэд бэлтгэ. Ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл бүү бууж өг.
Ихэр: Ур чадвар тань ач холбогдолтой шийдвэр гаргах эрч хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна. Зарим хүмүүс танд нэмэлт ачаалал, дарамт үзүүлж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ хамгийн сайн мэдэхийн тулд хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээж ядарч унахаасаа өмнө үгүй гэж хэлэх цаг болсон байх.
Мэлхий: Үзэл бодолтой хүн өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс тань тэртээ тэргүй мэднэ. Энэ үед гэр бүлд чинь таагүй уур амьсгал бүрдсэн бол та илүү халамж анхаарал тавих хэрэгтэй. Бусдын төлөө гэсэн сэтгэл тань илрэх гарна.
Арслан: Эрх мэдлээ хэтрүүлэх байдалд орохоос болгоомжил. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар өндрөөр үнэлэгдэнэ. Сөрөг байр суурьтай хүмүүсээс зөрчилдөхөөс зайлсхий. Шинэ арга зам хайж буй хүмүүс амжилт олж авах боломжоо алдана. Гэхдээ амьдралын баяр баясгалан олон зүйлээс харагдана. Сайн мэргэжилтэн од болно.
Охин: Олны анхаарлын төвд байх тул удирдах чадвараа харуул. Одоо байгаа холбоо хэлхээгээ бэхжүүл. Хэрэв аливаа өөрчлөлтөд зохицон, хангалттай уян хатан байж чадвал таны хичээл зүтгэл үр ашгаа өгч эхэлнэ. Зарим талаар азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ.
Жинлүүр: Энэ өдөр эрсдэлтэй арилжаа наймааг хойшлуулахын зөвлөж байна. Алсдаа таагүй хүндрэлүүд дагуулна. Харин ирээдүйн ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэх хамтын ажиллагаа ихээхэн урагштай байна. Хайртай хосуудын харьцаа хүйтэн хөндий байх магадлалтай тул өнөөдөр нэгэндээ хэт өндөр шаардлага бүү тавь.
Хилэнц: Ойр дотнын хүмүүстээ бүрэн дүүрэн итгэж болно. Сайн мэдэхгүй зүйл дээр ч итгэж найдахад алдахгүй. Элдэв сөрөг энергийн нөлөөнд орох магадлалтай. Бие сэтгэлээ амар, тайван байлга. Аливаа турхиралт, муу зүйлд автах хэрэггүй.
Нум: Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө зогсож байгаа ч бодол санаагаа бусад хүмүүс тулгах, хэт ятгахаас зайлсхий. Өөрийнхөөрөө зүтгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз. Улс төр, хууль зүйн системтэй холбоотой асуудалд оролцох болно.
Матар: Од эрхсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Харин хүнд байдлаас бүү ай. Өмнөх ажлаа гүйцэтгэх хугацааг товлож, амлалт өгсөн хүмүүсийнхээ өмнө хүнд ачааллыг үүрнэ. Сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаа үр дүнд хүргэхгүй бололтой. Амьдралын нөхцөл байдал таныг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг тань шалгах болно.
Хумх: Ажил хэрэгтэй холбоотой зөрчил, маргаан тулгарч болзошгүй. Хүмүүсийг хэрхэн өөртөө татах талаар анхаар. Өнөөдөр таны гол зэвсэг сэтгэл татам байдал, өөртөө итгэх итгэл байх болно. Энэ өдөр өөрийнхөө авьяас, нөөц боломжоо шинээр нээгээрэй.
Загас: Ажил төрөл зогсонги байдалд орж, ямар ч хүчин чармайлт зорилгодоо хүрэхгүй бололтой. Энэ бүхэн эрч хүчээ зөв хуваарилаагүйгээс улбаатай. Гадаадад аялах нь шинэ боломжийг нээнэ. Зорилгоо тодорхойлж хамтрагч нартаа итгэ. Хөрөнгө мөнгөний нөөц бололцооноос болж өөрийн биеийг хайр найргүй үрэх хэрэггүй.
АДМИН







Нийгэм








