Dark Light
Нийгэм | 2025-11-11

ӨДӨРТӨӨ -6...-8 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-12-нд шилжих шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
 
2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний 20:00 цагаас 2025 оны арваннэгдүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22