Dark Light
Нийгэм | 2025-11-11

ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БУЙ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Зэвсэгт хүчний 186 дугаар ангид үр бүтээлтэй ажиллаж байгаад 2025 онд цэргийн тэтгэвэрт гарсан бэлтгэл ахлагч нар болон ажилтан албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 
Арга хэмжээний эхэнд бэлтгэл ахлагч нар ангийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлж, эх орон, ангийнхаа өмнө өргөсөн тангараг, үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлснээ илэрхийлэв.
 
Үргэлжлүүлэн ангийн захирагч хурандаа С.Ариунболд эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт олон жилийн туршид чин сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан ахлагч, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, “Та бүхний цэргийн албанд зүтгэсэн он жилүүд эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалах, залуу үеийнхэнд үлгэр дуурайл болсныг дурдаж, цаашдын ажилд амьдралд тань эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсье” хэмээн онцлон хэлсэн юм. 
 
Арга хэмжээний төгсгөлд бэлтгэл ахлагч, ажилтан албан хаагчдад анги хамт олноос болон ахлагчийн зөвлөлөөс дурсгалын зүйл гардуулж, халуун дотно үгсээр сэтгэлийн бэлэг өргөлөө.
 
Xошууч О.ОТГОНЦЭЦЭГ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23