Dark Light
Нийгэм | 2025-11-12

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. 
 
Төсөл нь нийтлэг үндэслэл буюу хуулийн зорилт, холбогдох хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн зарчмын талаар тусгасан бөгөөд эдгээр зохицуулалтын гол зорилго нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихэд чиглэжээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд тусгагдаагүй төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх онцлог зохицуулалтыг тусгажээ. Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хуулийн үйлчлэх хугацааг тусгасан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23