Dark Light
Нийгэм | 2025-11-12

TDB & SG APES-ЫН ХАМТРАЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банк 35 жил ой дээрээ Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Эс Жи Эйпс” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллахаар боллоо.
ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаад багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, залуу үеийнхний хүсэл тэмүүллийг урамшуулж, нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор “Эс Жи Эйпс” багийн ивээн тэтгэгчээр ажиллах боллоо.
 
Монголын үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг “Эс Жи Эйпс” үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол амжилт үзүүлж, спорт сонирхогчдын хамгийн хайртай багуудын нэг болсон билээ. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаа нь Монголын сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг төрүүлэх, хүүхэд залуусыг спортоор хичээллэхэд урам зориг өгөх чухал алхам юм.
 
ХХБ нь цаашид ч нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Монгол залуусынхаа эрүүл, идэвхтэй, тэмүүлэлтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх ажлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Спорт бол эв нэгдэл-Эрч хүч-Нөхөрлөл
Хөгжилд дэвшилд хамтдаа
Худалдаа хөгжлийн банк

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23