Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо.
Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.
Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өглөө.
АДМИН








Нийгэм








