2025 оны 11-р сарын 11-ний өдөр Энэтхэгийн Элчин сайдын яам болон Гандантэгчэнлин хийд хамтран 40 багц Монгол Ганжуурыг Монголын хийд болон шашны байгууллагуудад гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Ганжуурын багц бүр 108 ботитой. Эдгээр багцыг Энэтхэгийн Соёлын яамны Индира Гандигийн нэрэмжит Үндэсний Урлагийн Төвийн харьяа Гар бичмэл судруудын Үндэсний байгууллага дахин хэвлүүлсэн юм.
Хамба Номун Хан Гэвш Лхаарамба Д.Жавзандорж Энэтхэгийн Засгийн газарт 40 багц Ганжуурыг илгээсэнд талархал илэрхийлэв.
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве "Ганжуур бол Бурхан багшийн зарлигийн орчуулга буюу аман зарлигийн эмхэтгэл юм. Бурхан Буддагийн захисан панчшил буюу энх тайван зэрэгцэн орших зарчим өнөөдөр ч хамааралтай гэдгийг дурдаад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Энэтхэг, Монгол бол оюун санааны ахан дүүс гэсэн үгийг иш татав.
Мөн дайн дажинтай энэ үед Бурхан Буддагийн энх тайвны сургаал маш чухал болохыг онцлов. Энэхүү арга хэмжээнд сүсэгтэн олон, Монголын хийдүүдийн хамба лам нар болон хэвлэл мэдээллийнхэн оролцов.
|
Эх сурвалж
| Монгол дахь Энэтхэгийн Элчин Сайдын Яам
|
АДМИН








Нийгэм








