Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол уламжлалт хэл хуурын өдөр”-ийг энэ жил “Монгол бахархал” уриа дор бүтээлч сарын аяны хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж, хэл хуурын урлагийг өвлөн уламжлагч, судлаач, урлаач, тоглооч зэрэг 80 гаруй уран бүтээлч, зочид оролцлоо.
Арга хэмжээний хүндэт зочдоор хөөмийн багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны хүндэт гишүүн Б.Одсүрэн, МУИС-ийн урлаг судлалын хөтөлбөрийн дэд профессор, доктор (Ph.D), тус холбооны судлаач Л.Хэрлэн нар уригдан оролцож, хэл хуурын урлагийн өв уламжлалыг хамгаалах, хойч үедээ уламжлуулахын чухлыг онцлон тэмдэглэлээ.
|
Эх сурвалж
| Соёл Урлагийн Газар
|
АДМИН








Нийгэм








