Dark Light
Нийгэм | 2025-11-12

Ү.АМАРБАТ: Б.ЭНХБАЯР НОТЛОХ БАРИМТЫНХАА ЛОГИКИЙГ ОЙЛГООГҮЙ ЮМ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат: Үүсээд байгаа нөхцөлд байдалд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хувьд тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо. 
Нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудаа гаргаж, хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд оролцож байна. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч хэргийнхээ талаар олон нийтэд мэдээлэх эрх байхгүй. Яг үүнийгээ баримтлаад ажиллаж байгаа. Нөгөө талаар эрүүгийн хэрэг аравдугаар сарын сүүлээр үүсээд өнөөдөр бид ажиллагаанд оролцоод явж байна. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур бид мөн хуулийн байгууллагад хандсан. Одоогийн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Одоогоор энэ хүн шүүхийн нэхэмжлэхээ гардаж аваагүй. Гэхдээ энэ хүн шүүхэд дуудагдсан гэдэг мэдэгдэх хуудсаа авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд дуудагдсан өдрөө ирээгүй. бидэнд шүүхээс өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар албадан ирүүлэх шийдвэр, захирамж гарсан. Тэгэхээр бид Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүндэлж, нэхэмжлэлийг гардан авч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд оролцоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүн хуулийг дээдэлж, мөрдөж ажиллах үүрэгтэй. Нөгөө талаар та бүхэн улс төрийн нөхцөл байдал талаасаа аль хэрэг ямар хурдаар явж, аль хэрэг ямар нөхцөл байдалтай явж байгааг харж байгаа байх. Энэ нь цаанаа утга агуулгатай байдаг гэдгийг зориуд цохон тэмдэглэе. 
Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байхад өнөөдөр Засгийн газрын ээлжит хурлын дараа хийдэг мэдээллийн цагийг ашиглаад Хууль зүйн сайд маань мэдээлэл өглөө. Би үүнийг нэг их ноцтой ч гэж хэлэхгүй, шинэ юм ч гэж хэлэхгүй. Бас үнэн ч гэж хэлэхгүй. Баримт гэж сүрхий дэлгэж ярилаа. Үүнтэй холбоотой мэдээлэл өгье. 
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд өгч байгаа мэдээлэл биш Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд албан мэдээллийн цагийг ашиглаж, хувь хүний нэр төр, алдар хүндэд халдаж байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллүүдийг өгье гэдэг байр сууринаас хандаж байна. 
Нэгдүгээрт, 2018 оны есдүгээр сарын 9-ний өдрийн гэх мессеж, дараагийнх 2020 он гэсэн үү. Хэд хэдэн агуулгатай хоёр хүний хооронд харьцсан мессеж гэдэг зүйлийг задаллаа. Өөрөө бас өмнө нь ярьж байсан. Өөрөө хэлэхдээ Админералийн гэрээг байгуулахыг шах гэдэг утгатай мессеж гэж хэлж байсан. Дүрс, дуугаараа байгаа. Гэтэл өнөөдөр задалж байгаа зүйл нь Админералийн гэрээ гэж яригдаад байгаа зүйл нь 2021 онд байгуулагдсан. Түүнээс гурван жилийн өмнөх нэг хүний хэн рүү бичсэн нь мэдэгдэхгүй чат байлаа. Түүн дээрээ тодорхой зарим улстөрчдийн нэр хэлж байна. нэг үйл явдал өрнөөд байна. энэ нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, энэ нь яг үнэн үү. Үнэн байлаа гэхэд Амарбаясгалан гэдэг хүнийг юунд хутгаад, юу руу чиглүүлээд байгаа нь ердөө ойлгомжгүй. Анзаарвал гол үүсээд байгаа нөхцөл байдал зорилго нь ямар нэгэн хэрэгт холбоотой, холбоогүй баримтуудыг байнга өгүүлж байх ёстой. Ингэж байж намын их хурлаасаа өмнө энэ хүнийг ямар нэгэн байдлаар нүүрсчин гэх агуулга руу оруулах зорилгын хүрээнд явж ирсэн. Түүнийх нь нэг анги, нэг хэсэг нь л явж байна. энэ дэлгэсэн мессеж чатаа хуулийн байгууллагад өгөөсэй билээ. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Энхбаярын өгсөн нотлох баримтаар гэдэг үндэслэл ерөөсөө байхгүй юм байна лээ шүү. Үүнийг нь бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд няцаах ажиллагааг хийнэ. Бид Б.Энхбаяр гэж хүн нотлох баримт гээд байгаа зүйлийнхээ логикийг ерөөсөө ойлгоогүй юм байна гэдэг дүгнэлт хийлээ. Яагаад гэвэл энэ хүнийг юм ярьж эхэлсэн цагаас хойш бид баримтуудаа цуглуулж байгаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23