Dark Light
Нийгэм | 2025-11-12

МАТАР: АРГА МЭХ ДАВАМГАЙЛСАН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Хүмүүстэй аль болох нээлттэй харьц. Харилцаанд хуурамч байдал илэрч, хий хардалт нь таагүй үйлдлийн шалтаг болно. Таны хайр халамж үгүйлэгдэж байгаа хүмүүст анхаарал тавь. Эрүүл мэндээ анхаар. Хэт их ажиллах юм бол ядаргаанд орж магадгүй.
 
Үхэр: Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад сэтгэл зүйгээр бэлэн бай. Эрүүл мэндээ сайн анхаар. Өвчин илэрвэл найдвартай сайн эмчид даатга. Өөрийн алхам бүрийг сайн төлөвлөх хэрэгтэй. Амжилтдаа бүү эрд.
 
Ихэр: Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох магадлалтай. Болгоомжгүй үг, буруу сэтгэлийн хөдлөлийн тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харьцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай.
 
Мэлхий: Ажил хэрэг ихээхэн ачаалалтай байж магадгүй. Эерэг цаг үед хуримтлагдсан энергийг юунд зориулахаа бодож үзэх хэрэгтэй. Зарим чухал зүйлийг ч хойш нь тавихад илүүдэхгүй бололтой. Харин мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, боловсролоо сайжруулах төлөвлөгөө гарга. Шинэ оргилсон хүсэл тэмүүллээ үгүйсгэхгүй байх нь зөв. Өдөр тутмын уйтгартай ажлаас холдохыг хичээ.
 
Арслан: Төр нийгмийг одоогийн байдлыг сайн талаас нь харах гэж хичээ. Хэрвээ та ямар ч агшныг өөртөө тохиромжтой байлгах хүсэлтэй бол их зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Ажил амьдралтай холбоотой гэнэтийн мэдээтэй эвлэрэх алхам чухал. Гэхдээ л энэ тогтворгүй цаг үе нь таны харилцаа холбооны бат бэхийг ихээхэн шалгана.
 
Охин: Сонирхолтой үйл явдалд бэлэн бай. Өөртөө итгэлтэй байвал бүх зүйл сайхан болно. Эргэн тойронд өөрчлөлтүүд гарах боловч хуучны харилцаа холбоо утга учиртай санагдах бололтой. Хайрын харилцаанд сорилттой үе тохиох болно. Ах дүү, хамаатан садангуудын уулзалт болох бололтой. Хуучны сайхан дурсамж сэргэнэ.
 
Жинлүүр: Урьд хийсэн ажлын үр дүнд мөнгөн орлого орж ирнэ. Бусдад талархсан сэтгэлээ илэрхийл. Ойр дотнын хүмүүстээ эелдэг үг хэлж, тэднийг хайрлаж байдаг гэдгээ мэдрүүл. Зарим хүн таны талаар эндүү ташаа ойлголттой явдаг байсан бол өөрчлөх алхам хийх хэрэгтэй болно.
 
Хилэнц: Эрдэм шинжилгээний ажил болон уран бүтээл туурвихад таатай үе. Харин хэт идэвхтэй үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Урьдчилан тооцоогүй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх сэтгэлийн тэнхээтэй бай. Мэдлэг боловсролын хувьд өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж ол.
 
Нум: Хөрөнгө санхүүгийн асуудал дээр маргалдаж муудалцах бололтой. Шинэ холбоо тогтоож буй хүмүүс мөнгөний асуудалд болгоомжтой ханд. Энэ өдөр жижиг асуудалд анхаарлаа төвлөрүүлснээс чухал шийдвэр гаргахад бэрхтэй байна. Амжилт олохын тулд зарим зүйлийг золиослох эр зориг шаардлагатай болно.
 
Матар: Арга мэх давамгайлсан өдөр. Энэ хандлагыг ашиглан бусдыг хуурч болохгүй. Шунан дурлах тусам худал хуурмагийн занганд орооцолдоно. Өнөөдөртөө чухал шийдвэр гаргах гээд хэрэггүй. Ажил хэргийн холбоо тогтооход анхаар. Гэхдээ дарга удирдлагатайгаа харьцах болон төрийн байгууллагад хандахад төдий л тохиромжтой бус байна.
 
Хумх: Хайр дурлал тань таны хувьд чухал боловч амьдралд хүндрэл үүсгэж болзошгүй. Өөрт байгаа үнэт зүйлээ хайрлаж чаддаггүйгээ та мэдрэх болно. Мөн гадаад орчинд үймээн самуун болж болзошгүй. Эргэлзэх, өөртөө итгэлгүй болох магадлалтай. Үнэний талд зогсохоос бүү ай.
 
Загас: Мэдлэг чадвар тань хүрэлцэхгүй байвал өөрийгөө хэчнээн мундаг гэдгийг батлах гэж улайрах хэрэггүй. Та ашигтай шийдвэр гаргавал өөртөө ч бусдад ч амжилт олох боломж олгоно. Хэрэв та ирээдүйтэй ажил хэрэгт хөрөнгө оруулан, зөв сэтгэх юм бол хүссэн бүхнээ авч чадна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23