Дөнгөж сая Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт хийхгүй.
Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өнөөдөр орой Эрүүл мэндийн яаманд хийх гэж байна. Хэлэлцээр амжилттай болбол ажил хаялт болохгүй.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|
АДМИН







Нийгэм








