Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Хорлоогийн Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн үзэгч олны хүртээл болж байна. Уг үзэсгэлэн нь гурван үндсэн хэсгээс бүрдэх ба дэлхийн шаазангийн марк, ил захидал, дугтуй, Монголын шаазан ваарын үйлдвэрийн ажилчид болон бүтээгдэхүүний түүхэн гэрэл зургууд, мөн эрт эдүгээгийн шаазан бүтээлүүд бүхий 500 орчим содон үзмэр дэлгэгдээд байна.
Энэхүү үзэсгэлэнд 1991 онд Монголын шаазан ваарын үйлдвэрт бүтээгдсэн онцгой захиалга болох, тухайн үеийн ханшаар 1500 төгрөгийн үнэтэй Чингис хааны хөрөгтэй ваар, тус үйлдвэрийн анхны мэргэжилтэн хятадуудын гараараа зурж хийж байсан элдэв бүтээлүүд гэхчлэн Шаазан ваарын үйлдвэрийн бүхий л цаг үеийн бүтээгдэхүүний онцлог дээжүүдээс түүвэрлэн дэлгэгджээ.
Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд
Хугацаа: 2025.11.19 – 11.30
Цагийн хуваарь: Даваа–Баасан: 09:00–16:30
Бямба–Ням: 10:00–16:30
АДМИН







Нийгэм









