Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 12:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна.
Цасан шуургатай:
- Архангай аймгийн Эрдэнэбулган, Хашаат сумын нутаг
- Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань, Лүн, Баян, Эрдэнэ сумдын нутгаар бага зэргийн цас орж, цасаар шуурч байна.
- Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Сант сумд
- Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг
Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Ховд аймгуудад шөнөдөө цас орж зогссон байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, цас ороогүй, тэнгэр цэлмэг байна.
Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй.
|
Эх сурвалж
| Тээврийн цагдаагийн алба
|
АДМИН







Нийгэм








