Dark Light
Нийгэм | 2025-11-22

ШУВУУ АЖИЛЛАГАА ШҮЛЭГТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хүрэл тулга” хүүхдийн шүлгийн наадам зурагтаар гарч байна уу гэтэл Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчдөдөө “Шувуу” шүлгээ уншиж байлаа.

Яг шүлэг юм уу гэтэл яс юман дээрээ 5Ш ажиллагааны “Шувуу” ажиллагааны төсөөлөл байлаа.

Шувуу шүлгийг бүрэн эхээр нь сонсож, задлан шинжилье.

Түүчээ шувуу. Түүчээ нь цувраа, цуваа гэсэн утгатай хятад гаралтай үг. Түү чиан хэмээх нангиад үг сонгосон нь “Чайна энержи”-тэй хийсэн Монголд 10 тэрбум долларын алдагдалтай Харбины нууц гэрээ, 30 мянган хонины хариуд талархан өгсөн үнэтэй тансаг цай замаасаа алга болсон гэх мэтээс үүдсэн сэтгэлийн шаналлаас урган гарсан байж болно.

CCTV-гийн алдартай сэтгүүлчийн Хятадын уран зохиолын талаарх асуултад хариулж чадахгүй, Ли Бай гэх мэт ганц нэр хэлж дөнгөлгүй нэг тийм бөөрөнхий, дугаргий монгол соёл гэж дэвэн дэлхий даяар бурж орхисондоо шархалсан сэтгэлийн энэлэл ч байж болно.

Өөрөө нэрийг нь өгсөн “Шувуу” ажиллагааны шувуунуудыг авлигын индекс шиг төсөөлснөөс шүлгийн охь санаа оргилон гарсан байх магадлалтай. Түүчээ бол нэг биш цуваагаар нисэж сүрэг шувуу.

Хамт олноороо өдөө сэтлүүлэн барин дулаан орныг зорьж байна. Хүнээр бол үсээ хусуулаад онгоцоор цуваад хаашаа нисэн одох нь энэ вэ? GoMongolia биш нууцаар 20 сая доллар илгээсэн хүйтэн бороотой будант  Альбион, GoEngland бас биш. Оффшор бүсэд тооцохгүй гэж өөрөө хассан дулаан орон Сингапур буюу Сэнгээ хот болов уу гэж судлаачид үзэж байна.

Дэлхийд байхгүй сонгодог утга зохиолч мэргэжилтэй хүний “Шувуу” шүлэг 3 хан ширхэг хэвлэгдсэн хайкугийн түүвэрт орсон байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ сэтэрхий тэвнэ ч аваагүйг өвөг дээдсийн минь сүнс гэрчилнэ гэж хэлсэн. Сүнснүүдийг гэрчээр дуудахад ирэх эсэх, гэрчлэлийг нь яаж авах зэрэг нь төсөөлөл бөгөөд, дүгэргэ бөөрөнхий хэлбэрт, ташуураар тархиндаа цохиулаад унасан мэт тодорхойгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23