БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2025.12.29 ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР
Наран ургах, шингэх: 08:41-17:07
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 29, Сумьяа гараг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, хар бич өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:07 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.
АДМИН







Нийгэм









