Dark Light
Нийгэм | 2026-11-09

САЙН ДУРЫН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөлтэй уулзаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, байгаль орчин, биологийн олон янз байдалд учирсан хохирол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх үйл ажиллагааг богино, дунд, урт хугацаанд үе шаттайгаар, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Түүнчлэн байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, экосистемийн өөрчлөлтийг тандан судлах, хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх нь цаашдын үйл ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэлээ.
Ялангуяа дунд болон урт хугацааны нөхөн сэргээлтийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын эрдэмтэн, судлаач, экологийн шинжээчдийг татан оролцуулах, мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг авах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн судалгаа, тандан судалгаа, мониторингийн арга, технологийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдав.
Уулзалтад оролцсон 12 элчин сайдын яам, НҮБ болон олон улсын 8 байгууллагуудын төлөөллүүдтэй түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тандан судалгаа, мониторингийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй болон шинээр боловсруулж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, түймэрт өртсөн экосистемийн үнэлгээ, нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжилтэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын туршлага, шинжлэх ухааны мэдлэг, мэргэжлийн чадавх, техникийн дэмжлэгийг нэгтгэх, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор сайн дурын үндсэн дээр оролцох түншлэлийн бүлэг байгуулах санаачилга дэвшүүлэв.
Энэхүү санаачилга нь байгууллагуудын хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй үйл ажиллагааны мэдээллийг харилцан солилцох, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох, үйл ажиллагааны давхардал, хийдлээс сэргийлэх, нөөц бололцоог үр ашигтай уялдуулахад чиглэж байгаа бөгөөд уулзалтад оролцсон байгууллагуудын төлөөлөл уг саналыг дэмжиж, цаашид хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Сайн дурын түншлэлийн хүрээнд түймэрт өртсөн экосистемийн хохирол, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, нөхөн сэргээлтийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, олон улсын туршлага, мэргэжлийн зөвлөмжийг солилцох, цаашдын хамтарсан үйл ажиллагааны боломжийг судлахад анхаарч ажиллахаар санал солилцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08