Dark Light
Урлаг соёл | 2026-11-09

“МОНГОЛ КИНО ӨДРҮҮД” ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Монгол бахархал – Бүтээлч сар” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн кино урлагийн бүтээл үзэх, соёл, урлагийн үйл ажиллагаанд тэгш, хүртээмжтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монгол кино өдрүүд” үйл ажиллагааны эхний үзвэр өнөөдөр 11:00 цагт боллоо
Үйл ажиллагааны эхний үзвэрээр “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино болон “Тойг” богино хэмжээний киног хадмал болон аудио тайлбартай хувилбараар Өргөө кино театрт толилуулсан бөгөөд үзвэрт “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны төлөөлөл, иргэд оролцлоо.
Энэхүү үзвэр нь харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд кино бүтээлийн үйл явдал, дүрслэл, харилцан яриаг өөрсдийн хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр хүлээн авах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
“Монгол кино өдрүүд” нь кино урлагийн бүтээлийг хүн бүрд тэгш хүртээмжтэй хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл, урлагийн амьдралд оролцох эрх, боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ кино уран бүтээлчид, кино үйлдвэрлэл болон кино театрын байгууллагуудын хүртээмжийн талаарх ойлголт, оролцоог өргөжүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08