Мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн Монгол улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Түүний өвөө Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн сэтгэгдлийг сонслоо.
Монгол Улсын заан Д.Долгорсүрэн: Ахынх нь амжилт бий. Миний хүү сайн барилдаж амжилттай яваарай гэж бид хүүгээ ерөөдөг юм. Ах чинь 25 түрүүлсэн. Миний хүү сайн барилдаарай л гэж хүүдээ захидаг юм даа. Би дөрвөн аварга хүүтэй, нэг аварга охинтой. Гурван гавьяатын аав байна би. Бүдээ маань 2004 оны холимог тулааны анхны монголын аварга. Миний охин бас 2024 оны гольфийн аварга шүү дээ. Монголын минь ард түмэн миний амжилтыг хүндэлж хайрлаж явдаг юм. Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсье. Их амжилт, эрүүл энхийг хүсье. Төр засагтаа баярлалаа. Монголын ард түмэндээ гарч буй ондоо ажлын их амжилт, сайн сайхан аз жаргал дүүрэн, санасан бүхэн нь биелж байх болтугай хэмээн хүсэн ерөөе.
АДМИН







Нийгэм








