Dark Light
Нийгэм | 2026-01-05

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 66 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 866 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 4 мөрдөгчийн мэдэгдлийн хариуг хүлээн авлаа.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22