Өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 холбогдогчтой 4 хэрэг илрүүлж, 907 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодис хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.
Монгол Улсын Засгийн газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр онцгой анхаарал хандуулж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх алба хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Хан-Уул дүүрэгт зохион байгуулсан шалгалтаар хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй 10 холбогдогчтой 4 хэргийг илрүүлж, 173.8 гр метамфетамин, 7.7 гр ab pinaca (дроп), их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, хэрэглүүрүүд зэргийг эд мөрийн баримтаар 907 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодис хурааж хууль бус эргэлтийг таслан зогсоолоо. Цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тогтмол хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд иргэн таны оролцоо, өгсөн мэдээлэл чухал ач холбогдолтой юм.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм






