Монголын татварын албанаас 2025 оны 4 дүгээр улирлын төлбөрийн баримтыг 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатайг санууллаа.
Хэрэв иргэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд тухайн улиралд албан татвар суутган төлөгчөөс худалдан авалт хийж, баримтаа хугацаанд нь бүртгүүлсэн тохиолдолд төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой юм.
Иймд иргэд баримтаа хугацаанд нь бүртгүүлж, хуульд заасан татварын буцаан олголтоос хоцрохгүй байхыг Монголын татварын албанаас анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Монголын Татварын Алба
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







