БИЛГИЙН ТООЛЛЫН 18 2026.01.06 МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 08:41-17:15
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал
Аргын тооллын нэгдүгээр сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 18, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08:41 цагт мандан, 17:15 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм









