Dark Light
Нийгэм | 2026-01-05

ХИЛЭНЦ: ТАНЫ ЭРЧ ХҮЧ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Чухал ажил хэрэгт оролцох нь таны хүч чадлыг нэмэгдүүлэхэд туслах болно. Олныг хамарсан үйл ажиллагаанд бусадтай нэгдэх нь таны сэтгэл санааг эмчлэх сайн арга байна. Бусдын сайн сайхны төлөө нэгдсэн нөхөрлөл, холбоо бий болно. Аялал болон гадаад орны соёлтой холбоотой үйл ажиллагаа өсөн нэмэгдэнэ. Ухаалаг алхам хийвэл удахгүй ажлын талаар эерэг санал ирэх боломжтой.
 
Үхэр: Янз бүрийн ажил хэргийн шийдвэр гаргахад тийм ч таатай бус өдөр. Залуу хүмүүс хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сайн цэнэглэ. Ерөнхий мэдлэгийн чиглэлээр сонирхолтой сэдвийг судалж, эрэл хайгуул хийснээр сурах үйл ажиллагаа ахицтай байх болно. Зарим асуудлаас болж сэтгэлээр унах магадлалтай. Бүх юм сайхан болох болохоор тэвчээртэй байж, зарим зүйлийг тоолгүй өнгөрүүл.
 
Ихэр: Од эрхсийн нөлөө таны тэвчээрийг үргэлжлүүлэн сорих ч хүсэл мөрөөдлөө бүрхэгдүүлэх боломж бүү олго. Албан тушаалын төлөө гүйх нь эрч хүчийг дэмий үрэх бөгөөд тийм ч их амжилт олж чадахгүй. Хэрэв хийх ажил их байвал ойр зуурын ажлаа амжуулахын оронд сайн гүйцэтгэлийн төлөө чухлаас нь эхэл. Зарим хүмүүс шалгалтад бэлдэхэд хэцүү байх ч цаг гаргаж анхаарлаа төвлөрүүл. Бусдад зарцуулах цагаа төлөвлөж, найрсаг дотно байдлыг эрэлхийл.
 
Мэлхий: Ажил хэрэгт элдэв будилаан, саад тотгор гарч таны сэтгэл санааг зовооно. Хэрэв өөдрөг зантай байх юм бол бага гэхгүй ахиц дэвшил гарах болно. Гэхдээ хэн нэгэн санаандгүй таны эсрэг үйлдэл хийж болох юм. Өөрийн зүгээс хийх хариу үйлдлээ хянаж, бусдын уур хүргэм занг ч тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. Найз нөхөртэйгөө холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Асуудлыг түргэн шийдвэрлэхээр яарах нь үр дүнг амжилтгүй болоход хүргэнэ.
 
Арслан: Ажил мэргэжил тэргүүн эгнээнд тавигдах бололтой. Ихэнх хүмүүс цаашид ахин дэвших бүхий л боломжийг эрж хайх болно. Сургалтад суух, дадлага хийх зэргээр өөрийнхөө чадварыг нэмэгдүүл. Өөртөө итгэлтэй байж чадвал танд чухам юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Бусдын туршлагыг судлах нь таны сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлнэ. Хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй.
 
Охин: Төсөв санхүүгээ дахин цэгцлэн, өөрийн нөөц боломжийг үнэлж үзэхэд тохиромжтой үе юм. Хэрэв одоогийн ажил тань таалагдахгүй байгаа бол ямар ажил танд тохирч, урам зориг өгөх, таны хэрэгцээг хангахыг бодож үзээрэй. Танд сэтгэлийн хөдөлгөөнөөс болж өнгөрсөн хугацаанд багагүй зүйл дээр алдсан санагдана. Гэвч үүндээ хэт битгий авт, бүү уйтгарла. Алдаанаасаа суралцаж цаашдын зорилго, төлөвлөгөөндөө анхаарлаа хандуул.
 
Жинлүүр: Өдөр тутмын ажилдаа шинэ арга нэвтрүүл. Асуудлыг шийдэхийн тулд аль болох тайван боловч бага зэрэг хөгжилтэй зантай байхад гэмгүй. Дээд албан тушаалтнуудаас ирэх шүүмжлэлийн үг сонсоход хүнд байх хэдий ч энэ нь танд хожим нь маш чухал нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр хэчнээн сайн төлөвлөсөн ажил ч бүтэлгүйтэж мэдэх бөгөөд ажлын үр дүнд та сэтгэл дундуур байх болно.
 
Хилэнц: Таны эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл татам, дур булаам байдал бусдын анхаарлыг татна. Өөрийн зарчимдаа үнэнч байж, хөрөнгө мөнгөний төлөө урвах хэрэггүй. Үгүй бол хожим нь танд харамсах зүйл гарч ирнэ. Хуучны асуудлууд хүчтэй сөхөгдөж энэ нь таныг мэргэжлийн хүн эрж хайхад хүргэнэ. Чөлөөт цаг гарган хөгжилтэйгөөр, амьдралын амтыг мэдэрч өнгөрөө.
 
Нум: Өнөөдөр од эрхэс таныг тодоор гэрэлтүүлэх бололтой. Хэдий зарим үед ойлгомжгүй төлөв байх боловч ч энэхүү онцлог шинжийг эргэн тойрныхоо хүмүүсийг эергээр харах боломж болгож магадгүй байна. Болгоомжтой байж, түргэн зангаа дарах хэрэгтэй. Итгэж болохгүй түнш, хувирамтгай найзуудаасаа хол бай. Бусдын хэрэгт хошуу дүрж, хойш нь татаж байгаа хүмүүсээс зайгаа барь. Биеийн эрүүл мэндээ сайжруулахын тулд өөртөө тохирох дасгал хөдөлгөөнийг эрч хүч тааруу байсан ч хийж байх хэрэгтэй.
 
Матар: Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Өнөөдөр бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Хэдийгээр энэ нь таны үнэн дүр төрх биш ч гэлээ бусдад буруугаар ойлгогдох бололтой. Тиймээс бусдад ширүүн үг хэлэх эсвэл ёжилсон, цаашлуулсан хандлага гаргах зэргээс зайлсхийхийг хичээ. Мөн бусдаас хариу нэхсэн дуудлага ирнэ. Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт нь хүргэж мэдэх мэдээ дуулдана.
 
Хумх: Сонирхолтой үйл явдал таны хүсдэг зүйл биш байсан ч энэ удаа таныг гайхшируулж мэднэ. Амьдрал ахуйн жижиг сажиг үйл хэрэгт ч, ажил алба, албан тушаалтай холбоотой үйл ажиллагаанд ч аз од янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Алс газар явах хүмүүст мөн аз таарна. Зарим үед чухал зүйл төдийлөн олны анхаарал татахгүй тул том өөрчлөлт хийхээс бүү ай. Хамгийн их хүсэж буй зүйлээ сонговол хүссэн бүхэн биелэх боломж гарна.
 
Загас: Нийтийг хамарсан үйл ажиллагаанд нэгдэх, харилцаа холбоогоо сайжруулах зэрэг ажилд анхаарлаа хандуул. Хөндлөнгийн нүдээр өөрийгөө тухайн нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг ажиглах гээд үз. Тухайн нөхцөл байдалд хандах хандлагаа хир тохиромжтой эсэхийг дүгнэж цэгнэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал санааг тань зовоохоор болж мэднэ. Юу мэдэрч байгаагаа мэргэжлийн эмчтэй илэн далангүй ярилц. Цаг хугацааг өнгөрсөн үеийн хүнд бодлуудаасаа салан, өөрчлөлт хийхэд зориул.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07