Dark Light
Нийгэм | 2026-01-05

ТАНЫ ХҮҮХЭД ХАХАХ ҮЕД ТА ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Таны хүүхэд хахах үед та юу хийхээ мэдэх үү?

Хүүхэд хахах нь эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хамгийн аймшигтай мөчүүдийн нэг байдаг. Ийм үед зөв, шуурхай арга хэмжээ авах нь амь насыг аврах чухал ач холбогдолтой. Мэргэжилтнүүдийн зөвлөж буй хахалтын үед үзүүлэх анхны тусламжийн дараах дөрвөн алхмыг санаж явахыг зөвлөж байна.

1. Нуруугаар цохих арга
Хүүхдийн толгойг биеэс нь доош байрлуулж, гуян дээрээ харуулан тавина. Дараа нь хоёр далны хооронд алгаараа таван удаа цохилт өгнө. Хэрэв бөглөрсөн зүйл гарахгүй бол дараагийн алхамд шилжинэ.

2. Цээжний түлхэлт
Хүүхдийг дээш харуулан эргүүлж, хоёр хуруугаа цээжний голд нь байрлуулна. Дотогшоо, дээшээ чиглэлтэйгээр таван удаа хүчтэй түлхэнэ. Энэ нь уушги дахь агаарыг шахаж, бөглөрлийг гаргахад тусалдаг.

3. Алхмуудыг давтах
Хэрэв цээжний түлхэлт үр дүнгүй бол дахин нуруугаар цохих аргыг хийж, 1 ба 2-р алхмыг ээлжлэн давтана.

4. Яаралтай тусламж дуудах
Хэрэв дээрх хоёр аргыг гурван мөчлөг хийсэн ч хахалт арилахгүй бол нэн даруй 103 дугаар руу залгаж, яаралтай эмнэлгийн тусламж авна уу.

Эдгээр энгийн боловч амин чухал мэдлэгийг эзэмшсэнээр гэнэтийн ослын үед хүүхдийн амь насыг хамгаалах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07