Манай орны 2025 оны 12 дугаар сарын агаарын дундаж температур (1991-2020 оны дунджаар) Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон гол, нуурын сав газраар –21°С -аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар -15°С-аас -9°С, бусад нутгаар -15°С-аас -24°С хүйтэн байдаг.
Өнгөрсөн 2025 оны 12 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -0.3°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 1.1°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 31 дэх дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 11.6% нь дунджаас -1.1°С -аас -3.0°С-аар хүйтэн, 32.6% нь дунджийн орчим, 55.8% нь дунджаас 1.1°С –аас 5.4°С-аар дулаан байжээ.
.jpg)
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм






