Dark Light
Нийгэм | 2026-01-06

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО УТСААР ЯРЬСАН ЖОЛООЧИД САНУУЛГА ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг Нийтийн тээврийн бодлогын газар хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
  • Талархал: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 2-185 гарааш дугаартай автобусны жолооч Ч.Энхчимэг хүүхдүүдэд бэлэг тарааж, маш сайхан харьцаж байна. Маш их баярлалаа.

Иргэний гомдол: Ч:20Б “Баянхошуу-Хархорин” чиглэлийн автобуснууд  хоорондын зайгаа барихгүйгээс автобусны зогсоол дээр 30-40 минут хүлээж зогсож байна.

Шийдвэрлэлт: Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК-ийн нийт найман автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг боловч замын түгжрэлээс шалтгаалан нэг талдаа гарсныг зохицуулалт хийсэн. 
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Р.Эрдэнэчимэг: Х:6 (Өлзийт хороолол-Яармагийн 3-р буудал) чиглэлд явж байсан 15-035 гарааш дугаартай автобусны жолооч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хээр газар буулгаад орхисон байна.
 
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн холбогдох албан тушаалтнаар шалгуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н. нь бүтэн рейс тойроход жолооч хаана буух вэ гэх асуухад өөрийн хүсэлтээр буусан мэдээллийг ирүүллээ.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Алтанцэцэг: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлд явж байгаа 13-110 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан тул  арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-110 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л-д сануулж, дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулав.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн н.Үүрийнсолонго: Ү:27 “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийн 19-091 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 21:34 цагийн үед Офицеруудын ордны буудал дээр ирээд тойроод бууя гэтэл хэл амаар доромжилж, тамхи татсан.
 
Шийдвэрлэлт: Офицеруудын ордон хойд буудалд 21:34 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч буух шаардлага тавихад маргалдаж буусан байх бөгөөд жолооч автобуснаасаа бууж тамхи татсан нь тогтоогдсон.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ундармаа: Ч:41 (Баруун салааны эцэс-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байгаа 11-081 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
 
Шийдвэрлэлт: Халдвартын эмнэлгийн хойд буудалд 19:10 цагийн камерын бичлэгийг шалгахад эцсийн буудалд жолооч бие засах газар орохоор бүх зорчигчоо буулгах хүсэлт тавихад тухайн эмэгтэй жолоочтой маргалдсан байна.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22