Эрдмийн эхлэл ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд Олимпын аварга Машү Бейка болон түүний багш, Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй тив дэлхийд амжилт гаргаж байсан шилдэг жүдочдын сургалт эхэллээ.
7 хоног үргэлжлэх энэхүү сургалт нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Олимпын аварга Машү Бейка болон Дархан аварга Н.Батсуурь нарын удирдан зохион байгуулж байгаа тус сургалт, бэлтгэлд Улаангом сумын сургуулиуд, арваад сумын 100 гаруй өсвөрийн тамирчид хамрагдаж байна.
|
Эх сурвалж
| Увсчууд сайт
|
АДМИН








Нийгэм







