Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ч нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан байна.
Тодруулбал, ой, хээрийн гал түймрийн тохиолдол 2 дахин, объектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар тус тус өссөн бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 58 хувиар, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 49.3 хувиар, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 37.6 хувиар, усны осол 13.3 хувиар тус тус буурлаа.
Харин тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад аюулт үзэгдэл, осол хамгийн их, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Завхан аймгуудад аюулт үзэгдэл, осол тохиолдол хамгийн бага байна.
АДМИН








Нийгэм






