Dark Light
Нийгэм | 2026-01-08

“АРГАЛЬ”-ЫГ ХУУЛЬ БУСААР БҮЛЭГЛЭН АГНАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны “Аргаль”-ыг  Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас хууль бусаар бүлэглэн агнасан үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолд амьтны экологи эдийн, засгийн үнэлгээгээр “Аргаль” 22,200,000 төгрөгөөр  үнэлэгдэж, экологи эдийн, засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тооцсон байдаг.

Монгол улсын эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар ял шийтгэнэ”. Иймд иргэдийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлж хамтран ажиллахыг Экологийн Цагдаагийн Албанаас уриаллаа.


Эх сурвалж | ЦЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07