Dark Light
Нийгэм | 2026-01-08

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалсан байж болзошгүй хэргийг шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 12 дугаар ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд гуяыг нь хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий өсвөр насны хүүхэд биеийн доод хэсэгт нэг удаа хутгалж, биед нь гэмтэл учруулж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд эцэг эх, асран хамгаалаагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, шөнө оройн цагаар ганцаараа явуулахгүй байх, гэмт үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг зөвлөж, ярилцдаг байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07