Dark Light
Нийгэм | 2026-01-08

АТГ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ “ШҮҮЛТ” ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын бодлогын газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Мөн төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт зургаан гомдол, мэдээллийг хянан шалгасан байна.

Түүнчлэн авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “12ш” нэртэй богино хэмжээний кино контентыг бэлтгэн олон нийтэд түгээжээ.

Авлигатай тэмцэх газар цаашид төрийн байгууллагын үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн авлигын талаарх ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэхийг зорьж буйг онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07