Хүүхдийн хорт хавдрын ойролцоогоор 95% нь шалтгаан тодорхойгүй байдаг бол 5% нь хромосомын гажиг болон гентэй холбоотой байдаг.
Хүүхдэд зонхилон тохиолдох хавдрууд:
• Цусны хорт хавдар
• Тархины хорт хавдар
• Ясны болон зөөлөн эдийн хавдар
• Нүдний хавдар
• Бөөрний хавдар
• Хэвлийн арын зайн мэдрэлийн хавдар
• Элэгний хавдар
• Эмэгтэйчүүдийн хавдар тохиолдоно.
Хүүхдийн хавдар нь ихэвчлэн цочмог явцтай, хурдан үсэрхийлэх хандлагатай боловч эмчилгээнд сайн хариу үзүүлдэг.
Хавдрын төрөл, үе шатаас хамааран хими эмчилгээ, мэс засал, туяа эмчилгээг хийдэг. Эмчилгээний дараа урт хугацааны тогтмол хяналт зайлшгүй шаардлагатай.
Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай:
• Ядарч сульдах, тоглох нь багасах
• Цонхийх, цус багадалтын шинж
• Давтамжтай, шалтгаангүй халуурах
• Жин буурах, хоолонд дургүй болох
• Шөнө хөлрөх
• Хамар, буйлнаас цус гарах
• Арьс, салст шалтгаангүй хөхрөх
• Ясны өвдөлт
|
Эх сурвалж
| ЭХЭМҮТ
|
Б.АМАРТҮВШИН






Нийгэм








