Dark Light
Нийгэм | 2026-04-15

ХУЛГАНА ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 29 /2026.04.16/ ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 06.01-19.43
  • Барилдлага: Үл зохилдох 
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
  • Суудал: Ус
Аргын тооллын 4 сарын 16, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22