2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төлөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар бод. Аливаа зүйлд энэрэнгүй хандах, өршөөл үзүүлэх талаар бод. Бүтээлч хүмүүс өөрийгөө юу илэрхийлэхийг хүсэж байгаа талаараа бодож тунгаа. Идэвхтэй бөгөөд сонор соргог харилцаа таны ажил хэргийг урагшлуулна. Өрсөлдөгч тань таны алдааг анаж байгаа байж магадгүй. Гэнэтийн саад тотгор тийм ч таатай биш байна. Өнгөрсөн хойно харамсахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
Үхэр: Өөрийнхөө үзэл бодлыг зөв илэрхийлэх нь чухал үе. Харилцааг хэвийн байлгах нь таны эелдэг байхаас шалтгаална. Аливаа хов живээс хол байж, сөрөг хүмүүстэй холбоотой байх гэсний хэрэггүй. Төлөвлөсөн бүхнийг үл харгалзан таамаглаж байснаас илүү завгүй өдөр болж өнгөрнө. Зайлшгүй шаардлагатай худалдан авалт болон хамаагүй зарцуулалт хооронд зааг хийх хэрэгтэй. Төлөвлөсөн орлого орж ирэхэд бэрхшээлтэй болно.
Ихэр: Шийдэмгий бус байх нь танд хийж чадах зүйлээ ч гүйцээхгүй байх дүр зураг авчирна. Заримдаа хүн бүр таныг хавчиж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Үүрэг хариуцлага, харилцаа холбоогоор дамжуулан ажиллах арга барилаа олж авна гэдэг томоохон асуудал болж мэдэх ч та өөрөөрөө бахархах болно. Ажлын талаар илүү туршлагатай хэн нэгний хэрэгтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Амжилт олсон туршлагыг судлан хэрэгжүүлэхэд алдах юм байхгүй.
Мэлхий: Сэтгэл санаа өөдрөг байх боловч гэнэтийн нөлөөнөөс болж ойр дотнын хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Хэлэх үг, хийх алхмаа сайн цэгнээрэй. Сэтгэл хөөрлөө барих хэрэгтэй. Яаруу алхам хийвэл алдана. Өмнө олсон боломжоо хадгалж, итгэл найдвараа сонс. Гэнэтийн учрал урьдчилан зохион байгуулалттай байж магадгүй тул сэрэмжил. Болж буй үйл явдалд та татагдах тул сайн хяналттай бай.
Арслан: Аливаа харилцаанд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар нь асуудлын шийдвэрлэх гарц болно. Од эрхэс эерэг мэдрэмж хэрэгтэйг, ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Хоолны зөв дэглэм барьснаар таны бие махбод эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Гэхдээ заримдаа найз нөхөдтэйгээ хамт өнгөрөөх хугацаа сайхан байх тул очих дуртай газар луугаа санаа зовох зүйлгүй явж болно.
Охин: Алдар нэр олох байр сууриа бэхжүүлэх алхам одоо хамгийн тохиромжгүй үе. Албан тушаалаас их сэтгэл ханамжийг олж авах ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. Ажил хэрэгтэй холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Өр, зээлээ төлөх цаг болсон бол хариуцлагатай ханд. Танд мөнгө байхгүй байсан ч санхүүгийн эрсдэлтэй, булхайтай асуудал хийх хэрэггүй.
Жинлүүр: Санхүүгийн асуудалд нааштай ахиц дэвшил гарна гэж найдах хэрэгтэй. Хэрэв танд өөрчлөлт хийх шинэ арга байгаа бол одоо шинэчлэлтэй холбоотой асуудалд оролцох хэрэгтэй болно. Хөрөнгө мөнгөө хэмнэх хэрэгтэй тул өөрийн төсөвт тохируулан зардал гаргаж байх нь зөв. Зөв төлөвлөгөө амьдралдаа хэрэгжүүлбэл удахгүй эерэг өөрчлөлт гарч магадгүй.
Хилэнц: Хүмүүсийн ааш зан нь огцом хувирч болзошгүй ч та өөрөө олон ааш гаргаж болохгүй. Дарга удирдлагуудтайгаа зөрчилдөх шалтгаан хурдан бий болох бололтой. Ямар ч үед хүчтэй, урам зоригтой ажлаа хий. Сэтгэл гаргасан ажлын ахиц дэвшилд та сэтгэл хангалуун байна. Өөрийн дотоод төлөвлөгөө, шинэлэг санаагаа бүгдийг ил гаргах хэрэггүй. Залуу хүмүүсийн амьдралд романтик хайр гарч ирэх боловч түр зуурын учрал байх магадлалтай. Хөнгөмсөг хайр дурлал таны хувьд үнэ цэнтэй байж чадахгүй.
Нум: Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох нь санхүүгийн алдагдал авчрах болно. Хэрвээ танд сонирхолтой санал ирвэл түүнд зөвхөн мөнгө олохын төлөө татагдах хэрэггүй. Чухал ажил хэрэг дээр ажиллаж байгаа бол анхаарлаа байнга төвлөрүүлэх хэрэгтэй. Гэрт ч ажил дээр ч тэр ялгаагүй мэдрэмжтэй бай. Үүнээс болж харин таны стресс нэмэгдэж мэдэх байх. Иймээс аль болох халуун дулаан уур амьсгал эргэн тойрондоо үүсгэх арга хэмжээ авч эхэл.
Матар: Өрсөлдөгчдийнхөө оронд өөрийгөө тавьж үзэх нь нөхцөл байдлыг урьдчилан мэдрэх боломж олгоно. Аливаа зүйлийг өөрийн арга барилаар хийхийг хүссэн ч багаар ажиллах нь илүү их үр дүн авчрах болно. Гэнэт үүссэн харилцааны асуудлууд санааг тань зовоох болно. Бясалгал хийж тайвшир. Өөрийгөө эерэг эрч хүчээр дахин цэнэглэ. Энэ өдөр хайртай хүнийхээ хүссэн бүхнийг хийгээрэй. Ялангуяа харилцаандаа хайхрамжгүй алдаа гаргасан бол санаачилгатай байгаарай.
Хумх: Хэдий таны төлөвлөгөөнд зарим нэг өөрчлөлт орсон ч үл ойлголцол үүсгэхгүй л бол өнөөдөр гайхалтай өдөр болох болно. Чөлөөтэй сэтгэх чадвар болон ярих ур ухаан нийгмийн байдалтай ойлголцох хэрэгцээг хангах болно. Шинэ газар очиж, шинэ хүмүүстэй танилцах нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Ямар нэг маргаантай асуудал гарахад сэтгэлээр унахгүй байж чадвал таагүй байдал удахгүй инээд хөөрөөр солигдох болно.
Загас: Элдэв маргаанд ялах нь тийм ч чухал биш тул ирээдүйн төлөвлөгөө, чухал зорилгоо голчил. Түр зуурын нөхцөл байдлыг зохицуулах гэж оролдох нь нэг их чухал асуудал биш. Зарим ээдрээтэй асуудал, нөхцөл байдлыг одоохондоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ч байж магадгүй. Таныг хүндэтгэж байгаа хүмүүсийн итгэл найдварыг бэхжүүл. Харин өөртөө хэт бардахаас болгоомжил.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ





