Dark Light
Нийгэм | 2026-04-15

ЖАРГАЛАНТ СУМАНД ТӨМСНИЙ ҮРҮҮД БУУЖ, ТАРААХАД БЭЛЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

Дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ бол манай үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэн хүлээсэн шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна.

Хаврын тариалалтад шаардлагатай байгаа 10 мянган тонн түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэр гарч, өнөөдрийн байдлаар долоон мянган тонныг нь нийлүүлж байна. Мөн улаан буудайн тариалалтын үрийн буудайг олгохдоо урьдчилгаа төлбөрт авдаг байсан 30 хувийн урьдчилгааг 15 хувь болгож бууруулав.

Газар тариалан эрхлэгчдийн зөвхөн эргэлтийн хөрөнгөнд зориулсан 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг 200 тэрбумд хүргэж, арилжааны найман банктай гэрээ хэлэлцээр хийж, зээл олголтыг эрчимжүүллээ. Өнөөдөр (2026.04.15) Төв аймгийн Жаргалант суманд төмсний үрүүд бууж, тараахад бэлэн боллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22